2026 оны 5 сарын 15-17

ХӨТӨЛБӨР

Говийн бүсийн чуулга ба спортын наадмын хөтөлбөр

Говийн бүсийн хоёрдугаар их чуулгын цагийн хуваарь болон спортын анхдугаар их наадмын төрөл, хамрах хүрээ, оролцооны шаардлагыг нэг дороос танилцуулж байна.

1-р хэсэг2026.05.15

Говийн бүсийн оюутны чуулган

Тусгаар тогтнолын ордонд 16:00-20:00 цагт нээлт, илтгэл, панел хэлэлцүүлэг, хөгжөөнт тоглоом, техникийн зөвлөгөөн зохион байгуулагдана.

2-р хэсэг2026.05.16-17

Говийн бүсийн оюутнуудын спортын их наадам

Алдар спорт хороо болон PGAMING-д сагсан бөмбөг 3x3, волейбол, шатар, даам, CS2 төрлөөр явагдана.

2026.05.15

Говийн бүсийн оюутны чуулган

Бүртгэл, нээлт, илтгэл, панел хэлэлцүүлэг, хөгжөөнт тоглоом, техникийн зөвлөгөөний цагийн хуваарь.

15:00-16:00

Бүртгэл

Оролцогчдыг бүртгэж, мандат олгох зохион байгуулалт хийнэ.

16:00-16:05

Чуулганы нээлтийн үйл ажиллагаа

Албан ёсны нээлтийн хэсэг.

16:05-16:10

Говийн бүс хариуцсан ЕНБД Б.Батхүүгийн мэндчилгээ

Нээлтийн үг, мэндчилгээ.

16:10-16:20

Урлагийн үзүүлбэр

Чуулганы соёлын хөтөлбөрийн эхний хэсэг.

16:20-16:30

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

Зочны мэндчилгээ, байр суурь.

16:30-16:40

УИХ-ын гишүүн Б.Уянга

Зочны мэндчилгээ, байр суурь.

16:40-16:50

Зочин илтгэгч

Тусгай илтгэлийн хэсэг.

16:50-17:00

Урлагийн үзүүлбэр

Соёлын хөтөлбөрийн үргэлжлэл.

17:00-18:30

Панел хэлэлцүүлэг

I хэсэг: Үе хоорондын ялгааг танин мэдэх. II хэсэг: Оюутнуудын тулгамдсан асуудлын шалтгаан, үр дүн, шийдлийг хэлэлцэх.

18:30-18:40

Урлагийн үзүүлбэр

Хэлэлцүүлгийн дараах урлагийн завсарлага.

18:40-19:10

Хөгжөөнт тоглоом, азтан тодруулах

Оролцогчдыг идэвхжүүлэх интерактив хэсэг.

19:30-20:30

Тэмцээний техникийн зөвлөгөөн

Спортын тэмцээний өмнөх техникийн мэдээлэл, багийн зохион байгуулалт.

2026.05.16-17

Говийн бүсийн оюутнуудын спортын их наадам

Наадмын хүрээнд спорт, e-sport-ийн төрлүүдээр өрсөлдөх баг, оролцогчдын ангилал болон мөрдөх үндсэн шаардлагуудыг танилцуулж байна.

ТӨРӨЛ

Оролцох боломжтой спортын ангиллууд

Сагсан бөмбөг 3x3

Эрэгтэй, эмэгтэй
  • Баг тус бүр 5 гишүүнтэй.
  • Нэг багийн хураамж 200,000 төгрөг.
  • I, II, III байр болон MVP шагналтай.

Волейбол

Эрэгтэй, эмэгтэй
  • Баг тус бүр 8 гишүүнтэй.
  • Нэг багийн хураамж 300,000 төгрөг.
  • I, II, III байр болон MVP шагналтай.

Шатар, даам

Ганцаарчилсан
  • Эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохион байгуулагдана.
  • Нэг оролцогчийн хураамж 30,000 төгрөг.
  • I, II, III байрын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналтай.

E-SPORT (CS2)

Багийн төрөл
  • Баг тус бүр 5 гишүүнтэй.
  • Нэг багийн хураамж 200,000 төгрөг.
  • I, II, III байрын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналтай.

ХАМРАХ ХҮРЭЭ

17-25 насны оюутан, залуус

Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн оролцогчдыг бүсийн түвшинд нэгтгэж, ур чадвар, нөхөрлөл, багаар ажиллах соёлыг дэмжинэ.

ШААРДЛАГА

Оролцооны үндсэн дүрмүүд

Хамрах хүрээ

  • Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн харьяалалтай 18-25 насны оюутнууд оролцоно.
  • Чуулганы өдөр мандатаа биеэр авч баталгаажуулна.

Бүртгэл

  • Бүртгэлийг 2026 оны 5 сарын 8-ны өдрийг дуустал хүлээн авна.
  • Тэмцээний багууд техникийн зөвлөгөөнөөс өмнө вэб сайт дээр бүртгэлээ баталгаажуулсан байна.

Зохион байгуулалтын шаардлага

  • Тэмцээний газар: Алдар спорт хороо, PIGAMING.
  • Хугацаа: 2026 оны 05 сарын 16-17.
  • Санал хүсэлт, холбоо барих мэдээллийг зохион байгуулагч талаас зарласан дугаараар авна.